ШУТИС-ийн Үйлдвэрлэл Технологи Дизайны Сургуулийн Компьютер График Дизайны профессорын багаас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг мэргэжил сурталчилах “АЛТАН ХУЛГАНА 2008” уралдаанд урьж байна.
Энэхүү тэмцээнд хамрагдах мэргэжил:
– Компьютер График Дизайн
– Хэвлэлийн График Дизайн
– Интерьер Дизайны чиглэлээр суралцаж байгаа Их Дээд сургуулиудын оюутнууд
Номинациуд:
– Хүүхэлдэйн кино /3D, 2D анимэйшн/
– TV /реклам, шторк, видео зохиомж, клип/
– 3D модель /3D графикийн программ хангамж ашиглаж гүйцэтгэсэн модель загварууд/
– Интерьер дизайн /Орчин үеийн шинэлэг шийдэл, ашигтай төлөвлөлт. Жич: Макетгүй, видео танилцуулгатай байх/
– График дизайн /ном, сэтгүүл, комикс, лого…/
– Плакат /үгэн болон дүрсэн зар сурталчилгааны хуудас/
– Эрдэм шинжилгээний илтгэл /дизайны чиглэлээр/
Мөн эдгээр номинациудаас гадна:
Photoshop эвлүүлэг /зөвхөн өөрсдийн авсан фото зургаар/
Оролцогчдод тавигдах шаардлага:
- Номинаци тус бүрт ганцаарчилсан болон багаар оролцож болно
- Ирүүлж буй бүтээлүүд нь 2008 онд хийгдсэн байх шаардлагатай
- 2008 оны 11 сарын 08-ны дотор мэдүүлгээ өгөх
- Бүтээлүүдийг 11 сарын 10-13нд ҮТДС-ийн 121, 221 тоот өрөөнүүдэд авчирч тухайн номинаци тус бүрд нэр дэвшүүлэн хураалгана.
Шалгаруулах журам:
Тухайн бүтээлийг ШИНЭЛЭГ САНАА, ЗОХИОМЖ, ГҮЙЦЭТГЭЛ, КОМПЬЮТЕРИЙН ПРОГРАММ ХАНГАМЖ ашигласан байдлыг анхаарч байр эзлүүлнэ.
Шалгаруулах комисс 5-7 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг байна.
Шагнал: Номинаци тус бүрээр
– I, II – р байр өргөмжлөл, цом, үнэ бүхий зүйл
– Гранпри шагнал 1, өргөмжлөл, цом үнэ бүхий зүйл
Бүтээлүүдийг 2008 оны 11 сарын 12-14нд ҮТДСургууль дээр дэлгэж үзүүлнэ
Шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа
2008 оны 11 сарын 14нд 14:00 цагаас ШУТИС 1-р байр “Урлаг Заал”-нд болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг
ШУТИС-ҮТДС Компьютер График Дизайны Профессорын баг /122, 221 тоот өрөө/
Холбоо барих утас: 96424296, 99725654, 99141272
e-mail: mergejil_2008@yahoo.com